2011/07/10

Тасалгаан хот бол нум хот

Дэлхийн дулааралд монголчууд бид эх нутагтаа дасан зохицох уу, эсвэл дүрвэх үү? Гэвч ийм цаг бидэнд удахгүй ирнэ. Дэлхийн дулааралд монголын байгаль хамгийн түрүүнд нэрвэгдэнэ. Монголын агаар нь сийрэг, ус нь шингэн, хөрс нь нимгэн. Эртнээс нааш нүүдэлчдийн эх орон.
Сант би дэлхийн дулаарлыг устгахын тулд тасалгаан хотыг сэтгэж байна.
Хүн анх өөрийгөө халаадаг байж. Дараа нь зуухаа халаадаг болов. Одоо байшингаа халааж байна. Тасалгаан хотод барилгыг биш гудамжаа халаана. Хотын захад хүйтэн байдаг, хотын төвд дулаахан байдаг.  Энэ бол аргаүй хотын төв бол барилгуудыг халаасан орчин юм. Хотын захад их барилга бүтээн байгуулалт байхгүй. Зун бүр эсрэгээр.  Халуун зун Нью-Йоркийн гудамжаар хүн явахын аргагүй болдог гэнэ. Төмөр бетон амархан халж  дулааныг шингээн хадгална. Гадаа хүйтэн бол гэрт хүйтэн, гадаа халуун бол гэрт халуун.

Барилгыг халаана гэдэг шугам хоолойноосоо эхлээд нүсэр хүнд болхи үрэлгэн ажил.  Гудамж халаана гэдэг нэг л энгийн шугмын хямд төсөр ажил.
Тасалгаан хотод дотоод шаталтын хөдөлгүүрийн нэг ч машин явахгүй.  Бүх тэрэг цахилгаан машин болно. Тэнд машин биш зам явна.
Дулаанаа хадгалахын тулд хот байгуулалтын барилгын хана нь хэрэм цайз л гэсэн үг. Тасалгаан хотын барилгын хана нь шил. Тасалгаан хотын барилгууд гудамжнаас халаалтаа авдаг тул барилгууд хана хэрхэн хийгдэх нь ойлгомжтой.

Тасалгаан хот үүсснээр тасалгаан байгаль, газар тариалан, хөдөө аж ахуй, ой шугуй, амьтан ургамал гэж буй болно. Тасалгаан хот бол хотын байгуулал биш, нумын байгуулал.  Тасалгаан хотыг хот гэхгүй нум гэнэ. Хот байгуулалт бол одоо хоцрогдсон технологи. Байгалийн заналт дайсан нь хот байгуулалт мөн.
Тасалгаан хот монгол шиг эрс тэрс тааламжгүй уур амьсгалтай газар зүйн бүсэд гойд зохицно.
Өвөл гадаа 40 хэмийн хүйтэн, зуд болж байхад, зун гадаа 40 хэмийн халуун, ган болж байхад тасалгаан хотод тогтмол 20 хэмийн дулаантай байна. Тасалгаан хотыг үүсгэснээр хүмүүс тасалгаан улирлыг зохионо. Тасалгаан хотыг үүсгэвэл монгол улс дэлхийн нийслэл болно.
Тасалгаан хотод дулаан орны ургамал, ой мод, амьтан жигүүртнийг нутагшуулна. Тасалгаан хот үүсснээр тасалгааны амьтан ургамлын аймаг гэж буй болно.

Метро бол тасалгаан хотын тээврийн хэрэгсэл мөн нь мөн.
Тасалгаан хот нэмэх нум, хасах нумаас бүтнэ. Газрын гадаргаас дээшхийг нэмэх нум, газрын гадаргаас доошхийг хасах нум гэнэ. Тээврийн хэрэгсэл хасах нумаар бүтээгдэнэ. Өөрөөр хэлбэл хот байгуулалт хасах нумаар, байгаль байгуулалт нэмэх нумаар бүтээгдэнэ. Техник газар дор амьдарч, Хүн тасалгаан байгаль орчинд амьдарна.
Нэмэх нумын замууд нь цахилгаан зам байна. Цахилгаан шат, цанын баазын татлага тээвэр, алсыг харагч,..эл бүгд цөм цахилгаан замын хэлбэрүүд мөн. Өнөө цагийн авто тээврийн осол, замын бөглөрөл, дуу чимээ, агаарын бохирдол бүгд цөм арилна.
Хүмүүс ногоон орчинд амьдарна, ажил төрөлдөө явна.
Хасах нум техник технологийн гайхамшиг мөн.  Тэнд метро биш гүний сүмбэн онгоц ниснэ.  Гүнийн сүмбэн онгоц одоогийн мянган нисэх онгоцны тээвэрлэх ачааг нэг л тээвэрлэнэ.
Дээд хурдыг дээд зэргийн зассан зам дээр л гаргадаг. Нумын байгууллын тээвэр төгс зассан зам. Сүмбэн онгоц сүмбэн зам дээр цагт таван мянган бээрийн хурдыг гаргана.  Тив алгасагч пуужин л гэсэн үг.
Хасах нумд доошлох тусам бүр хурд нэмэгдэнэ.  Хасах нумын доод давхарга нь дээд хурдны зам мөн. Бүх тээвэр цахилгаанаар явагддаг тул агаарын орчин нэн тунгалаг байна.
Хотын төв гудамж нь зам биш ой болон хувирна. Ой бол хүчил төрөгч, чийгшлийг бүтээгч.  Энэ нь тасалгаан хот бол ойн хот. Хот байгуулалт ой, хөрсний дайсан бол, тасалгаан хот ой, хөрс бүтээгч.

Дэлхийд одоо тасалгаан хотыг үүсгэх оюун ухаан, техник технологийн потенциал бүрэлдсэн. Тасалгаан хот бол дэлхийн авьяастныг шавхсан эрдмийн хот. Хот байгуулалтаар их л бодож 10 тэрбум хүн амьдарна.  Нумын байгуулалтаар 100 тэрбум хүн өлхөн амьдарна. Тасалгаан хотод иргэд орон гэртэй болно гэдэг энгийн хялбар.

Тасалгаан хотод агаарын технологи, усны технологи, байгалийн технологи гэж үүснэ. Тасалгаан хотод олон давхарын газар тариалан гэж үүсэж, газар ашиглалтын гайхамшигт үйл явц өрнөнө. Нэг га газар дээр зуун га газрын тариалан ашиглалт эрхлэнэ.Тариалангийн талбай зуун давхар өндөр байхыг үгүйсгэхгүй. 

Дан давхраар үүсэн бүтснийг байгаль орчин гэнэ. Байгаль хэдийгээр давхар замын бүтэцтэй ч дан давхраар үүсэн бүтсэн. Байгалийн амьтад ч үүнд нь дасан зохиоцохын тулд дан давхарын төрлийн утгыг үүсгэсэн. Үүнийг зэрлэг амьтан, ургамал гэдэг. Гаршуулсан амьтан ургамал гэж хэлж буй болохоос биш энэ нь үнэн хэрэгтээ олон давхрын амьтан ургамлын төрлийг үүсгэсэн байна шүү дээ.

Гэтэл хүн амын өсөлт, хүний хэрэглээ хэрэгцээ олон давхарын амьтан ургамлыг биш, “Олон давхарын байгаль орчин”-г үүсгэхийг шаардаж байна. Өөрөөр хэлбэл зэрлэг орчлонг таримал орчлон болгохыг шаардаж байна. 
Дан давхарын газар тариалангаас олон давхарын газар тариаланд, дан давхарын байгаль орчингоос олон давхарын байгаль орчинд шилжих.
“Олон давхарын орон сууц үүснээр хот байгуулалт үүссэн. Олон давхарын байгаль орчин үүсгэснийг нум байгуулалт гэнэ”
Тасалгаан дотор байгаль оршсныг нум гэнэ. Байгаль дотор барилга оршсныг хот гэнэ.

Нумын байгуулалд нэг га газрын ашиглалт дээр олон бүсийн байгаль орчинг үүсгэх боломж бий болно.  Дээд давхар дээр өвөл болж байхад доод давхар дээр зун болж байна. Нэмэх нум олон давхарын ой мандлаас бүтнэ.

Нумын байгууллыг үүсгэвэл хүний төрлийн утга өөрчлөгдөнө. Хүн бээр бол уг нь албан төрлийн хуулийн амьтан. Магадгүй их нумын эрин эхлэвэл Сармингийн хүн төрлийг үүсгэж болох юм. 

Нумын ой байгалийн ойгоос цэвэр нандин. Тасалгаан байгаль орчин тунгалаг арьстанг үүсгэнэ. Тунгалаг арьстанд үндэстэн ястан, арьстан гэж байхгүй. Өнгөтөн бол байгалийн бүтээл. Өтгөн өнгөтнийг дангаарчлал, шингэн өнгөтнийг даяарчлал гэнэ. Харин тунгалагийг Сармингийн төрлийн үндэс гэнэ дээ.  

Хүмүүс анх далайгаас амь насаараа дэнчин тавьж байж атгын чинээ сувд түүдэг байсан.  Гэтэл хясааг тарималжуулснаар тонноор нь сувд хурааж авдаг болов. Арван давхарын далай, тавин давхарын далай,.. гэх мэт олон давхрын далайн мандал үүснэ.  Далайн амьтдын дан давхрын төрлийн утгыг хувьсгах явц энд л явагдана. Зэрлэг загасыг таримал загасад хувьсгах.  Олон давхрын байгаль орчинг үүсгэснээр хичнээн дэлхийг хооллох бол? Ийнхүү нумын байгууллыг үүсгэвэл дэлхий дахинд олон давхрын байгаль орчин гэсэн цоо шинэ соёл хорвоошил эхлэнэ.

Нумын байгууллын газрын гүнд наран мандана, наран жаргана. Супер иргэншлийнхэн аль хэдийн газрын гүн дэх нарыг ашиглана. Супер иргэншилд нар баруунаас мандана. Агаар дээр далай давалгаална, загас шумбана, газар доор ой шуугина, шувууд жиргэнэ.

Супер иргэншилд дэлхийн сүйрлийг устгахаас гадна байгалийг хуучин төрхөөс нь хэд дахин илүү сэргээнэ.  Нумыг бүтээж чадснаар саран дээр ч, огторгуйн гүнд ч, далайн гүнд ч ямарч орчин төлөвт амьдралыг үүсгэх чадвар бий болсон байна. Супер иргэншил бол соёл хорвоошлын эхлэл мөн. Хүн супер иргэншлийг үүсгэснээр соёл хорвоошлын хаалгыг цохино. Ийнийн аргуурыг нээвэл хүний байтугай орчлонгийн ухаанд үл багтам Сарминг үүсгэнэ. (орчлон ба үхлээс хараат биш ертөнцийг Сармин гэнэ)

Байшин барилга, машин, эд агуурс, шинэ материаллыг өөрөөр хэлбэл амьгүй, сэлбэг хийцийг бүтээх арга ухааныг техник технологи гэнэ. Хүнийг бүтээх технологи гэвэл ямар аймаар харгис  сонсогдож байна вэ? Ийн тул амьтай хийцийг бүтээх арга ухааныг “Ийнийн аргуур” гэж ялган салгаж тодорхойлохгүй бол болохгүй нээ. Үлгэрлэвэл хурьцал бол технологи биш хайр, нөгөө талаар Ийнийн аргуур. Аргы нь олохыг л аргуур гэсэн.

No comments:

Post a Comment