2011/07/09

Хот шиг хот

Барилгын материалын чанар барилгын даацыг үүсгэдэг, хүн ам, хүний хэрэглээний чанар хотын даацыг үүсгэдэг.
Дэлхий дахинд хот байгуулалт нэн хурдацтай хөгжиж байна.  Зуун жилийн өмнө нэг сая хүн амтай хот ховор байсан бол өдгөө ердийн хэрэг болов.
Хөдөө орон нутгийн хаяа өдөр өдрөөр хумигдаж, хот байгуулалтын хаяа өдөр өдрөөр тэлж байна.  Удахгүй дэлхий дахинд 50-аас 100 сая хүн амтай супер хотууд ердийн хэрэг болно. Соёл хорвоошил хөдөө орон нутагтаас эхлэхгүй, хот байгуулалт бүр тэр дундаа бидний тасалгаан дотроос эхэлнэ.
Хүн хөдөөших тусам бүр угсаачлагддаг бол, хотших тусам бүр даяарчлагддаг юм байна. Хөдөөших тусам бүр шашинчлагддаг бол, хотших тусам бүр Ийнийчлэгддэг юм байна.
Хөдөө шиг хотыг нийслэл, хот шиг хотыг нум гэнэ. Хот шиг хотоос даяарчлал хүссэн хүсээгүй урган гарч ирж байна. Барилгын даац дээр суурилсан хотыг хөдөө шиг хот, хүний хэрэглээний даац дээр суурилсан хотыг хот шиг хот гэнэ.  Улаанбаатар хот бол барилгын даац дээр суурилсан хөдөө шиг хот мөн.
Хүн амын хэт өсөлт, хэрэглээний даац хөдөө шиг хотыг халж нум шиг хотыг үүсгэхийг шаардаж байна.

Дэлхийн их хотууд нумын хот руу хүссэн хүсээгүй тэмүүлж байна.

2 comments:

  1. Нумын хот яг ямар байх вэ?
    Хэрхэн байгуулах?

    ReplyDelete
  2. Нумын хотыг байгуулах ажил дэлхийн эрдэмтдийн авъяас хөдөлмөр, тууштай хамтын ажиллагааг шаардана гэж ойлгож байна. Бодитоор хийж үзэж байж л илүү тодорхой болох байх даа.

    ReplyDelete