2014/02/03

ХАВС НЭГДЛИЙН УРАН БАРИЛГА

ХЯСАА

Хясаа бол нэн нялцгай гэвч, нэн хатуугийн хавс нэгдлийн амьтан. Хясаа бол дайны гэвч, энхийн хавс нэгдлийн амьтан. Хүнд даацын нүүдлийн уран барилгыг хясааны бие эрхтнээс харж болно.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол байгалийн гэвч, нийгмийн хуулийн хавс нэгдлийн уран барилга.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол дайны гэвч, энхийн хавс нэгдлийн уран барилга.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол цэргийн гэвч, иргэний хавс нэгдлийн уран барилга.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол нэн түүхийн гэвч, нэн орчин үеийн хавс нэгдлийн уран барилга.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол дорнын гэвч, өрнийн хавс нэгдлийн уран барилга.

Өрнө дахин бол дорно дахины, дорно дахин бол өрнө дахины эсрэг хавс дахин. Харин хавс дахин бол нүүдэл буюу дэлхий дахин. Нүүдэл дахиныг хавс дахин гэнэ.

Эрх тэгш гоо зүйг хавс гоо зүй гэнэ.


Хүнд даацын нүүдлийн уран барилга бол хэмжээтэй монгол гэрийн ба хэмжээтэй цайзын хавс нэгдлийн уран барилга.

Хэмжээгүй монгол гэр биш, хэмжээгүй цайз биш, хэмжээтэй цайз, хэмжээтэй монгол гэрийг хүнд даацын нүүдлийн уран барилга гэнэ.

Хэмжээтэй уран барилга, хэмжээтэй соёл, хэмжээтэй эрх, хэмжээтэй мэдлэг, хэмжээтэй эрхийг “хавс гоо зүй” гэнэ.

Хавс бол хавсарсан хэмээх монгол үгийн үндэс.

Хясаа гэлтгүй дэлхийн амьтан бүр дайны гэвч, энхийн хавс нэгдлийн амьтан байдаг.

Хүн бол гөрөөс биш, бас араатан биш. Харин хүний оюун ухаан дайны гэвч энхийн хавс нэгдэл.

Шинэ санаа

https://www.facebook.com/santlkhaasuren/posts/1397066870544824 
Дэлхийн уран барилгыг шороон ба усан зам суурьт уран барилга гэж ангилна. Жишээ нь Нью-Йорк, Гонг Конг,.. хот бол усан зам суурьт уран барилга. Шилэн хийцийн уран барилгыг усан зам суурьт уран барилга гэнэ. Улаанбаатар хотод нэг ч далай тэнгис байхгүй. Байхгүй мөртлөө сүүлийн үед далайн орны усан зам суурьт шилэн хийцийн уран барилга бариад байна. Монгол орон ямар далайн орон биш тал нутгийн орон. Ийн тул шилэн хийцийн барилга монгол оронд зохихгүй. Тал нутаг, нүүдлийн уран барилгыг илтгэж чадах шинэ барилгын материалыг зохиох хэрэгтэй байна.