2014/02/03

ХАВС НЭГДЛИЙН УРАН БАРИЛГА

ХЯСАА

Хясаа бол нэн нялцгай гэвч, нэн хатуугийн хавс нэгдлийн амьтан. Хясаа бол дайны гэвч, энхийн хавс нэгдлийн амьтан. Хүнд даацын нүүдлийн уран барилгыг хясааны бие эрхтнээс харж болно.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол байгалийн гэвч, нийгмийн хуулийн хавс нэгдлийн уран барилга.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол дайны гэвч, энхийн хавс нэгдлийн уран барилга.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол цэргийн гэвч, иргэний хавс нэгдлийн уран барилга.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол нэн түүхийн гэвч, нэн орчин үеийн хавс нэгдлийн уран барилга.

Хүнд даацын нүүдлийн уран барилга бол дорнын гэвч, өрнийн хавс нэгдлийн уран барилга.

Өрнө дахин бол дорно дахины, дорно дахин бол өрнө дахины эсрэг хавс дахин. Харин хавс дахин бол нүүдэл буюу дэлхий дахин. Нүүдэл дахиныг хавс дахин гэнэ.

Эрх тэгш гоо зүйг хавс гоо зүй гэнэ.


Хүнд даацын нүүдлийн уран барилга бол хэмжээтэй монгол гэрийн ба хэмжээтэй цайзын хавс нэгдлийн уран барилга.

Хэмжээгүй монгол гэр биш, хэмжээгүй цайз биш, хэмжээтэй цайз, хэмжээтэй монгол гэрийг хүнд даацын нүүдлийн уран барилга гэнэ.

Хэмжээтэй уран барилга, хэмжээтэй соёл, хэмжээтэй эрх, хэмжээтэй мэдлэг, хэмжээтэй эрхийг “хавс гоо зүй” гэнэ.

Хавс бол хавсарсан хэмээх монгол үгийн үндэс.

Хясаа гэлтгүй дэлхийн амьтан бүр дайны гэвч, энхийн хавс нэгдлийн амьтан байдаг.

Хүн бол гөрөөс биш, бас араатан биш. Харин хүний оюун ухаан дайны гэвч энхийн хавс нэгдэл.

No comments:

Post a Comment