2014/04/11

САРМИН БРЭНД

Сармин орон, дээд хэмжээсийг нээсэн, эзэмшсэн тул зүйл бүрийн хотын төсөл дээр чөлөөтэй ажиллаж байна. Сармин орон бол зүйл бүрийн сансар ба хотын төсөл орчин.Сармин хэмжээсийг эзэмшвэл янз бүрийн мэргэжил дээр асар хурдан, асар чөлөөтэй ажиллана. Түүний нэг нь энэ “Хоёрдугаар улаанбаатар хот” төсөл болно.

Дэлхийн соёл, дэлхийн нийслэл бол дээд амжилтанд хүрсэн хүний ажлаас эх үндэстэй. Хүн төрөлхтний дээд амжилт бол дэлхийн соёл, дэлхийн нийслэл болно. Хүн төрөлхтний дээд амжилт бол дэлхийн шилдэг брэнд. Суурин дахины уран барилга бол дэлхий дахинд нэгэнт яндашгүй болсон. Одоо бол хүн төрөлхтөнд сармин нүүдэл дахины уран барилгын хөгжил гол.

Баян улсад ядуучууд нь хотын бэлд амьдарна. Баячууд нь хотын оргилд амьдарна. Баян улсад ядуучууд нь уулын бэлд амьдарна, баячууд нь уулын оргилд амьдарна. Чухам яагаад тэр вэ? Сүрлэг хаус бол хотын оргилыг эзэлнэ. Супер хаус бол уулын оргилыг эзэлнэ.

Уулын оргил, хотын оргил, дэлхийн оргил, сансрын оргил, амжилтын оргил,.. бол баян тансагийн илэрхийлэл байна.

Жишээ нь Богд уул бол супер хаусын оргил. Богд уул бол нийслэл хотын олон улсын аялал жуулчлалын хот.

Сүрлэг ба супер хаус бол тансаг байгалийн ба тансаг хотын амжилтын хязгааргүй байна. Супер хаусаас тансаг байгалийн хязгааргүйг харна, тансаг байгалиас супер хаусын хязгааргүйг харна. Сүрлэг хаусаас тансаг хотын хязгааргүйг харна, тансаг хотоос сүрлэг хаусын хязгааргүйг харна. Ийн тул супер ба сүрлэг хаус нь дэлхийн шилдэг уран барилга байна. Супер ба сүрлэг хаус бол ямагт тухайн үндэсний дээж соёл нь байна. Супер ба сүрлэг хаус бол ямагт тухайн үндэсний дээж улс нь байна.

Сармин соёл дээр сармин брэндийн уран барилгыг зохионо. Сармин соёл бол сармин брэнд, сармин брэнд бол сармин соёл. Сармин соёл бол сармин нүүдэл дахин. Сармин нүүдэл дахин бол дээд амжилтын нүүдэл дахин.

ХОЁРДУГААР УЛААНБААТАР ХОТ

Өндөр гэгээн Занабазар бол нэгдүгээр улаанбаатар хотыг үндэслэн байгуулагч. Богд уул бол дэлхийн анхны дархан цаазат уул. Энэ нь богд уул эсрэгээр дэлхийн анхны дархан цаазат хот болохыг үгүйсгэхгүй.

Тансаг байгаль, тансаг хот, тансаг барилга, тансаг хэрэглээ бол их улс төрийн хэмжигдэхүүн байна. Тансаг хэмжээсийг хөндөхөд их улс төрийг хөндөж байна. Монгол улсын улс төрийн газар зүйн байрлал нь тийм тааламжтай биш. Монгол улс хэдий чинээ олон улсын ашиг сонирхол болно төдий чинээ монгол улсын тусгаар тогтнол баталгаажина.

Хоёрдугаар улаанбаатар хот бол олон улсын хот. Хоёрдугаар улаанбаатар хот бол дэлхийн нийслэл. Дэлхийн нийслэл бол улс бүрийн, үндэстэн бүрийн их хүсэл.

Нэгдүгээр улаанбаатар хот бол монгол улсын тусгаар тогтнолын нийслэл. Хоёрдугаар улаанбаатар хот бол монгол улсын их тусгаар тогтнолын нийслэл. Монгол улсын улс төрийн газар зүйн байрлалын огт тааламжгүй байдал нь хоёрдугаар улаанбаатар хотыг үүсгэн байгуулахад хүргээд байна. Хоёрдугаар улаанбаатар хот үүсэн байгуулагдвал дэлхийн хөрөнгөтнүүд хөрөнгө оруулах биш, хөрөнгөө авч ирнэ.

Монгол улс асар хол зам туулж дэлхийн зах зээлд хүрэх биш, харин дэлхийн зах зээл асар хол зам туулж монголд ирэх. Монголын иргэн асар хол зам туулж дэлхийд цагаачлах биш, дэлхийн иргэн асар хол зам туулж монгол улсад цагаачлах.

Монгол улс дэлхийн хамгийн их газар нутагтай цөөхөн хүнтэй улс. Монгол улс дэлхийн хамгийн том эзэнт гүрэнг үүсгэн байгуулсан их түүхтэй улс. Хоёрдугаар улаанбаатар хотын үүсгэн байгууллаар дэлхийн дэвшил, техник технологийн ололтууд, дэлхийн ажлын байр, дэлхийн зах зээл, дэлхийн соёл урлаг, дэлхийн хөрөнгө өөрөө шууд орж ирнэ. Хоёрдугаар улаанбаатар хот бол монгол улсын их улс төрийн бодлого байна. Хоёрдугаар улаанбаатар хот нь бие даасан олон улсын дэд бүтэцтэй.

Богд уулын ард тал дахь хот бол нэгдүгээр улаанбаатар хот. Богд уулын урд тал дахь хот бол хоёрдугаар улаанбаатар хот. Богд уул бол тансаг байгалийн бүс. Ийн тул хоёрдугаар улаанбаатар хот бол монгол улсын дэлхийн аялал жуучлалын хот болно.

Нарийвчилвал богд уулын хойд оргил нь зуны зориулалтын, урд оргил нь өвлийн зориулалтын олон улсын аялал жуучлалын хот болно. Богд уулын оргил их хэмжээний тэгш өндөрлөгтэй. Энэ өндөрлөг бол олон улсын өндөр зэрэглэлийн аялал жуучлалын хотхон болно. Хоёрдугаар улаанбаатар хот бол дэлхийн орчин үеийн технологийн хот. Орчин үеийн олон улсын хурдны зам, орчин үеийн олон улсын дэд бүтэц, орчин үеийн олон улсын нисэх онгоц, орчин олон улсын цанын бааз, орчин үеийн олон улсын хүүхдийн тоглоом, орчин үеийн олон улсын галт тэрэг, орчин үеийн олон улсын үзэсгэлэн яармаг, орчин үеийн олон улсын худалдааны боомт, орчин үеийн олон улсын цахилгаан станц,.. гэх мэт юу л бол юу байна! Хоёрдугаар улаанбаатар хотод зөвхөн цахилгаан машин, цахилгаан зам, цахилгаан халаагуур ажиллана. Хоёрдугаар улаанбаатар хот бол техник технологийн хот.

Тансаг хот бол тансаг байгаль. Гэхдээ байгалийн биш, хүний бүтээсэн тансаг байгаль. Ийн тул богд уулын урд тал бол хүний бүтээсэн тансаг байгаль орчин болно. Хоёрдугаар улаанбаатар хот бол олон улсын цэцэрлэгт хүрээлэн.

Хоёрдугаар улаанбаатар хот бол дэлхийн шилдэг уран барилгын хот болно. Дэлхийн шилдэг уран барилгад шалгарсан төслөөр хоёрдугаар улаанбаатар хот баригдана. Хоёр улаанбаатар хотыг холбосон уулын гүний метро тавигдана. Хоёр улаанбаатар хотыг холбосон дүүжин чингэлэг тавигдана. Лондонгийн тансаг алсыг харагч бол олон улсын аялал жуулчлал, олон улсын гэрээ хэлцлийн орчин болсон байна. Хөдөлгөөнт оргил байгууламж бол дэлхийн шилдэг аялал жуучлал, дэлхийн шилдэг ажил хэргийн уулзалт орчин болсон байна. Дүүжин чингэлэг бол газар дээгүүр асар удаан аялах галт тэрэг. Метро бол газар доогуур асар хурдан аялах галт тэрэг. Дүүжин чингэлэг бол тансаг ой мандал дээгүүр нисэн хөвнө. Богд уулын ойн мандал дээгүүр тансаг өрөө, тансаг ресторан, тансаг буудал, тансаг танхим нисэн хөвнө. Тэнд олон улсын гэрээ хэлцэл, бизнесийн гэрээ хэлцэл, ажил хэргийн гэрээ хэлцэл байнга явагдана.

Хоёрдугаар улаанбаатар хот тансаг болбол, нэгдүгээр улаанбаатар хот тансаг хот болон цэцэглэнэ.
https://www.facebook.com/santlkhaasuren 


No comments:

Post a Comment