2012/11/14

Аргачлалын Хот



    Туйлын олон хүний хэрэглээ хэрэгцээг Тасалгаан Хотоор хангана. Тасалгаан Хот нь Аргачлалын Хот ба Аргачлалын Байгалийн хийцээр бүтээгдэнэ. Туйлын олон хүний хэрэглээ хэрэгцээ нь Аргачлалын Хот ба Аргачлалын Байгалийн хийцийг шаардаж байна. Жишээлбэл бүхэл бүтэн тэрбум хүнтэй хотыг Тасалгаан Хотоор хангана. Орчин үеийн хотууд Тасалгаан Хот руу тэмүүлж байна. Дэлхийн шилдэг технологи хийц бүхэн Тасалгаан Хотоор хэмжигдэнэ. Тасалгаан Хот бол Аргачлалын Байгалийн Бүтээл. Жишээлбэл шилэн тэнгэр бол Аргачлалын Байгалийн технологи хийц.

    Дэлхийн хот байгуулалт нь Жам Ёсны хот байгуулалтаас Аргачлалын Хот Байгуулалт руу хувьсан дэвшиж байна. Ирээдүйд хүний оршихуй бол Аргачлал, Аргачлал бол оршихуй болно. Хүний амьдрал нь Аргачлал руу хувьсан дэвшинэ. Жишээлбэл дулааны Аргачлал, Эрчим Хүчний Аргачлал, Хүнсний Аргачлал, Хот Байгуулалтын Аргачлал,.. гэх мэт бүх талаар хувьсан дэвшинэ.  Тооллын Материалыг Нум гэнэ. Тооллын Материалыг сэтгэсэн тул Тасалгаан Хотыг сэтгэв. Тооллын Материалыг Аргачлалд хувьсгавал Тасалгаан Орчлонг гарган авна.   

Байгалийг Аргачлалд шилжүүлбэл Албаны буюу Аргачлалын Байгалийг бүтээнэ. Аргачлалын Байгалиар Тасалгаан Хотыг бүтээнэ. 

Орчлонгийн юмс үзэгдэл бүхэн Жам Ёсны ба Аргачлалын чанартай. Шинэ зуунд хог хаягдал гэж байхгүй болно. Ямар ч хогны Аргачлалыг нээвэл дээд зэргийн хүнс ба бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Хэт Ирээдүйд тахлын нянг хүртэл гол хүнсний бүтээгдэхүүн болгон хувиргана. Аргачлалыг нээвэл хэрэггүй юмс үзэгдэл гэж үгүй болно.   

Аргачлалын Эрчим Хүч, Аргачлалын Зам Тээвэр, Аргачлалын Хот Байгуулалтыг Тасалгаан Хотын Дэд Бүтэц гэнэ. Хүний бүхий л салбарыг Аргачлалаар шийдвэрлэснийг Тасалгаан Хотын Дэд Бүтэц гэнэ.     

    Хүний дэвшил нь Нийгмийн Өмчийн Төрлийн Бүтээн Байгуулалаар хэмжигдэж байна. Нийгмийн Өмчийн Төрлийн Бүтээн Байгуулалын туйлшралаар хүний битгий хэл байгалийн гени гэмтэнэ. Хүний ирээдүй Аргачлалд дэвшихгүй бол хүний ба байгалийн гени гэмтэнэ. Сүүлийн үед үхэхгүй сэхэхгүй генийн гэмтэл согогтой хүүхдүүд маш ихээр төрж байна. Аргачлалын Хийцээр Орчлонгийн Үндсэн Хуулийн Өмчийн Төрөлд дэвшинэ. Дэлхийн хүн ам, хүний хэрэгцээ өдөр өдрөөс өсөн нэмэгдэж байна. Жам Ёсны Хэрэглээгээр  нэг тэрбум хүнийг тэжээх хүчин чадал хомс. Загас, ан агнуур, цахилгаан эрчим хүч, барилга орон сууц, уул уурхай, авто тээвэр,.. бүгд цөм Жам Ёсны Хот Байгуулалтын ухаанаар явагдаад байна. 

Жам Ёсны хот байгуулалтыг хөдөө шиг хот, Аргачлалын Хот Байгуулалтыг хот шиг хот гэнэ. Дэлхий дээр 100 сая хүн хөдөө шиг хотоор амьдарч болно, харин 100 тэрбум хүн хот шиг хотоор амьдрах нь зайлшгүй. 

Дэлхийн хүн ам цөөхөн бол Жам Ёсны хөгжлийг, дэлхийн хүн ам олон бол Аргачлалын Хөгжлийг шаардана. Бүх хүн Жам Ёсны амьдралаар амьдрана гэвэл дэлхийн даац хүрэлцэхгүй. Уул уурхай, ой мод унагах, загас, ан агнуур бол Жам Ёсны амьдрал. Цаашилбал хүн төрөлхтөнд нэгэн насны оршихуй ба түмэн насны оршихуйн асуудал хурц тавигдана. Жам Ёсны амьдралыг нэгэн насны оршихуйн амьдрал гэнэ. Аргачлалын Амьдралыг түмэн насны оршихуйн амьдрал гэнэ.   

Байгалийг Аргачлалд хувьсгавал Их Нум бүтээгдэнэ. Аргачлалын Хот ба Аргачлалын Байгалийг Их Нум гэнэ. Байгалийг Аргачлалд хувьсгавал ямар гайхамшигтай технологи хийцүүд бүтээгдэх бол. Агаар мандал бол Жам Ёсны ба Аргачлалын Чанартай. Агаар мандлыг Аргачлалд хувьсгавал Аргачлалын Тэнгэр хувьсан бүтээгдэнэ. Аргачлалын Тэнгэрээр Тасалгаан Хотын тэнгэрийг урлана.

Хорин сая хүнтэй хотын Хувьсмалын Даац нь нэг янз.

200 сая хүнтэй хотын Хувьсмалын Даац нь өөр янз.

Хоёр тэрбум хүнтэй хотын Хувьсмалын Даац нь тэс өөр янз.

Мэдээж энэ бол яалт ч үгүй Жам Ёсны Соёлоос Аргачлалын Соёл руу дэвшиж байна. Хот 200 сая хүн амтай болбол Тасалгаан Хотууд бүтээгдэнэ. Хот хоёр тэрбум хүнтэй болбол Их Нумын Хотууд бүтээгдэнэ.

Байгалийн ба хүний генийн гэмтэл нь Аргачлалын Соёлыг бүтээхийг шаардаж байна.

Аргачлалын Байгалийг бүтээвэл хүний оршихуй нь тэнгэрийн ба газрын гүн рүү хувьсан дэвшинэ. 

Хүн бол Цэвэр Аргачлалын Амьтан. Цэвэр Аргачлалын Амьтан тул орчлонгийн босоо тэнхлэгийг хүн эзэмшинэ.

Амьтан бол Цэвэр Жам Ёсны Амьтан тул орчлонгийн хөндлөн тэнхлэгийг эзэмшинэ. Жам Ёсны Орчлонгоор хөндлөн тэнхлэгийн орчлон нь, Аргачлалын Орчлонгоор босоо тэнхлэгийн орчлон нь хувьсан бүтээгдэж байна.

Аргачлалыг нээх тусам бүр босоо тэнхлэгийн орчлонг хүн эзэмшинэ.  

Аргачлалын Тоололоор Хангал Орчлонг бүтээнэ. Тоололыг Аргачлалд хувьсгавал Хангал ба Дээд Орчлон бүтээгдэнэ. Огт хүнгүй орчлонг Хангал Орчлон, огт амьтангүй орчлонг Дээд Орчлон гэнэ. Аргачлалын Тоололоор орчлон цэвэршигдэнэ. 

Ийнийтэн Сантын одоогийн бичиж буй номоос 
"ДЭЭД САН БА АРГАЧЛАЛЫН ОРЧЛОН /ХӨДӨЛГӨӨНТ НЭГДЭЛИЙН ХУУЛЬ/"

 

No comments:

Post a Comment